“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих ажил есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын мод тарих оролцоог нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор Ойн газраас дараах 8 байршилд модны нүх ухаж бэлтгэжээ.
1. Баянзүрх дүүрэг, 28-р хороо — “IGM” цэцэрлэгт хүрээлэн
2. Баянзүрх дүүрэг, 26-р хороо — Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
3. Хан-Уул дүүрэг, 14-р хороо — Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас
4. Налайх дүүрэг, 7-р хороо — “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэн
5. Баянгол дүүрэг, 20-р хороо — “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн
6. Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо — “Инчон мөрөөдлийн төгөл”
7. Хан-Уул дүүрэг, 14-р хороо — Айцын ам
8. Баянзүрх дүүрэг, 20-р хороо — Гачууртын зам-1, “УБЗАА – Мод үржүүлгийн газар”
Ийнхүү нүхийг урьдчилан бэлтгэснээр:
- Мод тарих ажлыг хөнгөвчилнө
- Хөдөлмөр, цаг хугацааг хэмнэнэ
- Олон модыг богино хугацаанд тарих боломж бүрдэх аж.
Мөн тус өдрүүдэд сайн дурын ажил хийх боломжтой.
Эх сурвалж: Ойн газар
Сэтгэгдэл үлдээх