Энэ оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд гурван талт лед дэлгэц бүхий сурталчилгааны самбар байрлуулсан нь УДЭТ-ын уран бүтээлчид болон иргэдийн эсэргүүцлийг дагуулсан. Улмаар энэ оны зургаадугаар сард зөвшөөрлийг нь цуцалсан боловч өнөөдрийг хүртэл тус самбарыг буулгаагүй байна.
Тодруулбал, НЗДТГ-аас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ын зөвшөөрлийг олгосон аж.
Гэвч энэхүү самбар нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна УДЭТ-ын барилгын харууцыг хааж, түүхэн үнэ цэнийг бууруулж байгаа гэж уран бүтээлчид төдийгүй иргэд шүүмжилсэн. Улмаар дээрх шийдвэрийг 2026 оны тавдугаар сарын 29-ний өдөр хүчингүй болгох тушаал гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.


Сэтгэгдэл үлдээх