АН: Төсвийн зарлагаа 10 их наядаар таначих тэгвэл дэмжье

.Graph
2026-09-25

Ерөнхий сайдаас асуулт асуудаг ауулгын цаг болж байна. Ардчилсан намын гишүүдийн гол асуулт хариултыг хүргэж байна. 

О.Цогтгэрэл надтай холбоотой 1,3 тэрбум төгрөг луйвардчихлаа гэж гүтгэсэн. Надтай холбоотой 54 тэрбумын тендер авчээ гэсэн. Надаас хамааралгүй болсон компанитай холбож улс төржсөн. 

Н.Учрал: Хулгай дээрэм ярьж улс төржүүлж боловсролын салбар руу бүдүүлгээр дайрч байна. Манай гэр бүлийн аж байдал ил тод шүү. Бичиггүй шилжүүлэггүй сэдвээр улстөржиж хүний өөрийнгүй гүтгэсэн. Таны барьсан байранд төрийн хүүхдүүдийг хүлээж аваад хувьсах зардал өгсөн л юм билээ. Энэ улс төржилт хэрээс хэтэрлээ. Ард иргэдийн хүүхдүүд бүтэн өнчин бол төгийн сангаасаа бичигтэй очиж тэтгэлэг авч байгаа шүү дээ. Ийм л асуудал. 

О.Цогтгэрэл: Төсвийн зарлагаа 10 их наядаар таначих. Оюутолгойгоос орж ирэх мөнгийг хуулийн дагуу ашиглая л даа. Төсвөө хэлэлцээд цалин тэтгэврээ нэмье. Гол нь төсвөө хуульдаа нийцүүл. АН эсэргүүцээд байгаа юм байхгшүй. Бид үргэлж гарц гаргалгаа санал болгож байгаа.  

Н.Учрал: ЗГ хэмнэж болох зардлаа хэмнэсэн.  Болдог бол дахиад цалингаа нэммээр байна. Инфляц өснө гээд бгаа. Нэг их наядаар нэмэгдүүлэхэд инфляц 1 нэгжээр өснө. Цалин тэтгэврээ нэмэх асуудлыг шийдье. Оруулж ирсэн зардлыг хасаж танах хэсгийг нь гишүүд хасаад нэмээд өгөөч. Бүрэн эрх нь гишүүдэд бий. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Би их ууртай байна. Би ийм улс төр эдийн засгийг хүсээгүй ээ. Та нарын байж байгаа байдал, ямар ч итгэл найдвар төрүүлэхгүй байна. Нэг нөхрийг нь огцруулсан. Дараагийнх ь гарч ирээд Улсын төсвийг 10 их наядаар тэлж оруулж ирсэн. Тэгээд ахмадуудын нэрийг бариад зогсож байна. Манай өр 144 их наяд төгрөгт хүрсэн. АН хүн нэг бүрд 18 сая төгрөгийн өрөнд оруулчихлаа гэж улс төржсөн. Гэтэл одоо 48 сая болж Зг-ын өртэй болгосон байна. Ахмадын тэтгэврийг нэмэх нэрээр урсгал зардлаа нэмж оруулж ирсэн.

Ерөнхий сайд Н.Учрал: Ногдол ашгийг төсөвт тусгахгүйгээр нарын нүднээс далд оруулж ирж болох байсан. Би тэр замыг хүсээгүй ээ. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар зэргийг бид засах гээд хичээж байна. ТӨК-иудын компани 34 хувийг ашгаа төсөвт төвлөрүүл л гэсэн. Нэг нэгнээ хууръя гэж бодоогүй. ЗГ-ын өрийг бууруулж байгаа. Хамтдаа засъя давъя.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Бид улс төржиж байх зуур өвөл ирж байна. Энэ жил 150МВТ эрчим хүч дутагдана. Гэтэл сайдаа солино гээд танай нам завгүй байна. Бид өнгөрсөн өвөлд 300 тэрбумаар хятадаас нүүрс худалдан авсан. Айл өрхөө дулаалсан бол мөнгө нь байсан. Утаа 42 хувиар буурах байсан. Бид хэдий болтол түлээд дуусах түлшинд төсвийн мөнгийг зарцуулах юм бэ? Ерөнхий сайд Н.Учрал: Би ажил аваад хамгийн түрүүнд явж станцуудаар явж ажилласан. 5 байршил дээр сэргээгдэх эрчим хүчний нээлттэй байдлаар зарлаад явж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл ахицтай яваа. Гэр дулаалга руу 5 төрлийн зээлийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа. Мөн нүүрс пиролизын үйлдвэрийг барих гэж байна. Энэ ажил гараанаас гарсан. Жил хятадаас түлш авч байгаа сална. 2027 онд эхний туршилтаар дотооддоо түлш нийлүүлнэ. Та бүхний оруулж ирсэн ногоон өртөөг дагалдах зүйлсийг татвараас чөлөөлсөн. Оюутолгойн ногдол ашгаар 9 аймагт станц баримааргүй байна. Авлигачдаар нь төлүүл. Танай нам авлигачтайгаа тэмц. 

Ерөнхий сайд  Н.Учрал: 45-50 хувийн гүйцэтгэлтэй байгаа. БНСУ-ын экзим банкны зээлээр явж байсан. Хугацаа өнгөрөх тусам үнэ цэнгүй болсон. Иймээс эхэлсэн станцуудаа гүйцээх ёстой. Аймаг орон нутагт эрчим хүч хэрэгтэй. Хэрэг нь бол шүүх дээр оччихсон байгаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe