Цагаан ордны хүндэтгэлийн зоогт уригдсан технологийн тэргүүлэгчдийн нийт хөрөнгө $2.4 их наяд давжээ

.Graph
2026-09-25

БНХАУ-ын намын дарга Ши Жинпиний АНУ-д хийж буй айлчлалын хоёр дахь өдөр оройн зоогоор үргэлжилж байна. Пүрэв гарагт түүнийг Цагаан ордонд тансаг зэрэглэлийн төрийн оройн зоогоор хүлээн авч, хоёр улсын нөхөрлөлийн шинэ хуудас нээгдсэнийг тодотголоо. Гэсэн ч  Ши Жинпиний айлчлал одоогоор тодорхой үр дүн, ахиц дэвшилд хүрээгүй байгааг салбарынхан сануулсаар байна. 

Мөн оройн зоогийн үеэр АНУ-ын бизнес, технологийн салбарын магнатууд цуглажээ. Үүнд SpaceX-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск, Apple-ийн Тим Күүк, OpenAI-ийн Сэм Алтман, Google-ийн Сундар Пичай, Amazon-ийн Жефф Безос, Nvidia-ийн Женсен Хуан болон сошиал медиа магнат Марк Цукерберг нар харагдсан байна. Мөн Дональд Трампын гэр бүлийг төлөөлж Иванка Трамп, Эрик Трамп, Тиффани Трамп нар ирсэн байна.

Forbes-ийн есдүгээр сарын 22-ны тооцооллоор Цагаан ордонд болох төрийн хүндэтгэлийн оройн зоогт оролцох буюу оролцохоор хүлээгдэж буй технологийн салбарын тэргүүлэгчдийн нийт хөрөнгө $2.2 их наяд давсаныг зарласан юм. 

Ёслолын оройн зоогийг тэргүүн хатагтай Мелиана Трамп тусгайлан зохион байгуулсныг Трамп онцоллоо. Энэ үеэр мөн Трамп Ши Жиньпинд АНУ-ын бэлгэдэл болсон халзан бүргэдийн баримлыг бэлэглэсэн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe