Гааль дээр 1000 гаруй iPhone 18 болон бусад загварын утас хураагджээ

.Graph
2026-09-25

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт шалгалт дээр 1000 гаруй гар утас хураагдсан талаарх мэдээлэл манай редакцад ирлээ. Тодруулбал, тэрхүү 1000 гаруй утасны дийлэнх нь саяхан нээлтээ хийсэн iPhone 18 загварын гар утас байгаа юм байна. Одоогийн байдлаар утсаа авах гэсэн иргэд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт очерлож байгаа аж. 

Очерлож буй иргэдээс яагаад шинээр авч буй утсаа хураалгасан талаар тодруулахад “Шинэ загварын iPhone утас нь 5 саяас дээш төгрөгийн үнэлгээтэй бөгөөд Юнител, Мобиком зэрэг томоохон компаниуд шуудан тээврээр утсаа авахдаа 15 хувийн татвар төлдөг юм байна. Харин иргэдийн хувьд татваргүй авах боломжтой. Үүнийг Тэди болон бусад утасны худалдаачид ашиглаж, иргэдийн нэр дээр 1-2 ширхгээр утас захиалж авснаар 15 хувийн татвараас бултдаг. Мөн гаалийн ажилтнаас ар өврийн хаалга ашиглан утсаа авдаг юм байна. Гаалийн талаас захиалагч нь өөрийн биеэр заавал ирж байж утсаа ав гэдэг шаардлагыг тавьж байгаа. Нөхрийнхөө нэр дээр захиалсан утсаа эхнэр нь очоод гэрлэлтийн баталгаагаа үзүүлээд авах гэтэл өгөхгүй гэж байна. Ер нь бол нэг бол 15 хувийн татвар төл, үгүй бол танил талаараа авахуул, үгүй бол гаалийн ажилтанд авлига өг гэдэг л зүйл болж байна” гэлээ. 

Мөн хилээр орж ирж буй бүх утас бус зөвхөн DHL-ийн илгээмжээр орж ирсэн утаснуудыг ийнхүү хурааж байгаа юм байна. Учир нь, тус гаалийн газрын байр нь DHL-ийн хажууд байдаг учраас ингэж байна хэмээн очерлож буй иргэд учирлаж байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe