Улсын эмнэлгүүдийг шахааны захиргааны ажилтнаар дүүргэжээ

Г.Энэбиш
2026-09-25

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Нэг улсын эмнэлэгт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгалт оруулсан юм. Гэтэл дүн нь үнэхээр аймшигтай гарсан. Орон тоо нь батлагдсан хэмжээнээсээ 100-гаад хүнээр илүү байсан. Сүүлийн гурван жилийн 2000-аад тендерээс нь түүврээр 80-ыг нь авч шалгасан. Гэтэл 20 тэрбумын зөрчил илэрсэн. Энэ асуудлыг тодорхой зарлахгүй байгаа шалтгаан нь АТГ-т өгчихсөн шалгуулж байгаа.  Ер нь манай эмнэлгүүдийн нийт ажилчдын 40 хувь нь эмч, сувилагч, 60 хувь нь захиргааны ажилчид байгаад байна

 Олон улсын жишгээр бол 60 хувь нь эмч сувилагч нар байх ёстой. Захиргааны ажилчид нь 20, техникийн ажилчид 20 хувь байх ёстой.

Эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг. Гүйцэтгэл хийж, хамаг ачааг нуруундаа үүрч яваа хүмүүс бол эмч, сувилагч нар. Гэтэл тэд өөрсдөөсөө гадна 60 хувийнхаа ачааг үүрээд байна" Эмнэлэгт ажилтнуудын 60 хувиас багагүй нь эмч сувилагч байх ёстой. Өдөр бүр өвчтөн үзэж, сувилж байгаа хүмүүстэй захиргааны ажилтнууд ижил цалин аваад сууж байгааг өөрчилнө. Хүнд хагалгаанд ордог ур чадвартай ажилтнуудын цалинг KPI-аар үнэлж бонус олгодог болно. Илүү нарийн ур чадвартай эмч нараа хөдөлмөрийг нь бодитой үнэлдэг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe