Т.Даваадалайд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, Х.Нямбаатарыг яллагдагчаар татжээ

.Graph
2026-09-25

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайд холбогдох хэргийг прокурор хянаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хууль бус гүйлгээ хийсэн, 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 27-ны хооронд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, мөнгө угаасан гэх асуудлаар шалгаж байсан юм.

Т.Даваадалайг цагдан хорьж байгаад таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж 2026/08/13 өдөр Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож сулласан билээ. 

Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татжээ

АТГ-аас "Туулын хурдны зам" төслийн тендертэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж дууссан бөгөөд энэхүү хэрэгтэй холбогдуулан НЗД асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар яллагдагчаар татжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр зүйлчлэн яллагдагчаар татсан аж. Тэрээр Канад руу гарсан бөгөөд тэндээ хэлний чиглэлээр суралцаж байгаа хэмээн цахим орчиндоо мэдээлсэн байдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe