ОХУ, БНХАУ-аас шатахуун ирж байгаа тул ирэх өдрүүдэд нийлүүлэлт тасалдахгүй

З.Амирлан
2026-09-25

Өнөөдөр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөөц, нийлүүлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахуун түгээсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 162 вагон буюу 9720 тонн А92 шатахуун байна. Мөн буулгах өртөөнүүдэд 32 вагон шатахуун буулгахад бэлэн болсон. ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу энэ сард авах шатахуунаас 18000 тонн шатахуун дутуу байгаа бөгөөд үүний ачилтыг хурдасгахыг шаардсан. Мөн БНХАУ-аас 8000 тонн шатахуун ирж байгаа. Тиймээс ирэх өдрүүдэд шатахууны тасалдал үүсэхгүй” гэв. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe