Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эдгээр өдрүүдэд Япон улсад айлчлал хийж байгаа билээ. Түүний Ерөнхий сайд болсноосоо хойш анхны гадаад томилолт нь энэ юм. Тэгвэл Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи болон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх зорилготой 150 орчим тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Орон нутгийн цагаар хоёр улсын Ерөнхий сайд нар нот бичиг солилцсоны дараа JICA болон Монгол Улсын засгийн газар гэрээнд гарын үсэг зурах юм. Япон улсын 2021 онд тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад 65 тэрбум 657 сая иенийн зээл олгоод байсан. Үүнээс хойш нисэх буудлаар зорчих иргэдийн тоо анхны таамаглаж байсан үеэс хол даваад байгаа учраас хэрэгцээг хангаж өргөтгөх шаардлага тулгарчээ. Одоогоор барилгын ажил яг хэзээнээс эхлэх нь тодорхой байна.
Сэтгэгдэл үлдээх