Улаанбаатар төмөр зам ХНН 700 саяар 20 тн ургамлын хор авна

О.Онон
2024-04-19

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 700 сая төгрөгөөр 20 тн ургамлын хор авах тухай тендер зарласан байна. 

Уг тендерийг өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зарласан бөгөөд энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авах аж. 

Тус тендерийн материалд хамаарах ТЭЗҮ-д уг 20 тн ургамлын хорыг 

  • Хог ургамлыг устгах зориулалттай
  • 41 хувийн үйлчлэх бодистой, PH-6, химийн томьёо нь C3 H8 NOs гэсэн үзүүлэлттэй
  • 16.1 молекул жинтэй хэмээн тодорхойлжээ.

Тооцоолж үзвэл, Улаанбаатар төмөр зам ХНН-т шаардлагатай ургамлын хор нь

  • 1тн нь 35 сая
  • 1кг нь 35 мянган төгрөг болж байна.

Ургамлын хор авах тухай тендерийг дан ганц энэ жил зарлаагүй. Өмнө нь 2020, 2021 онд худалдан авч байжээ. 

  • 2020 онд 85,500,000 төгрөгөөр 4 тн ургамлын хор худалдан авах тендер зарлаж Ветбиотех ХК 49 сая төгрөгийн үнийн санал ирүүлэн шалгарч байжээ.
  • 2021 онд 117 сая төгрөгөөр 9 тн ургамлын хор авах тухай тендер зарлаж Эм Жи Ди ХК 96,876,000 төгрөгийн үнийн санал ирүүлснээр тус тендерт шалгарсан байсан аж.

Үүнээс харахад, анх 2020 онд худалдан авч байсан дүнгээсээ 651 саяар илүү өртгөөр, 16 тн илүү ургамлын хор авах гэж байна гэсэн үг.

Хамгийн сүүлд 2021 онд 9 тн ургамлын хорыг 96 сая төгрөгөөр авч байсан гэж тооцвол, 20 тн ургамлын хорыг хамгийн багадаа 213 сая төгрөгөөр (инфляц тооцоогүй) авах боломжтой байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe