2026 оны дэлхийн хотуудын индексээр тэргүүлсэн 10 хот

.Graph
2026-09-28

“Oxford Economics”-оос жил бүр дэлхийн хотуудын индексийн тайланг нийтэлдэг билээ. Тус индексээр дэлхийн 1,000 хотыг эдийн засаг, засаглал, амьдралын чанар, хүрээлэн буй орчин, хүний капитал гэсэн таван үндсэн үзүүлэлтээр жагсаадаг байна. 2026 оны тайланд Нью-Йорк, Лондон, Парис  хот жагсаалтыг тэргүүлжээ. 

Дэлхийн шилдэг 10 хот

  • Нью-Йорк, АНУ
  • Лондон, Их Британи
  • Франц, Парис
  • Сиэтл, АНУ
  • Сан Франциско, АНУ
  • Дублин, Ирланд
  • Бостон, АНУ
  • Сан Хосе, АНУ
  • Япон, Токио
  • Цюрих, Швейцарь

Эдийн засгийн индексээр Нью-Йорк хот тэргүүлж байгаа бол хүний хөгжлөөр Лондон хот, амьдралын чанараар Австралын Канберра хот, хүрээлэн буй орчны индексээр АНУ-ын Хонолулу хот, засаглалаар Дани улсын Копехаген хот тэргүүлжээ. 

Улаанбаатар хотын хувьд ерөнхий индексээр 1,000 хотоос 426-д жагссан бол эдийн засгаар 443-т, хүний капиталаар 169-т, амьдралын чанараар 677-т, хүрээлэн буй орчны индексээр 765-т, засаглалаар 365-т тус, тус бичигджээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe