Энэтхэг улс руу шууд нислэгтэй боллоо

.Graph
2026-09-29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр Улаанбаатар-Шинэ Дели чиглэлийн шууд нислэгтэй боллоо.

Анхны нислэгийг 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж, Шинэ Дели хотын "Индира Ганди" олон улсын нисэх буудалд 07:20 минутад газардсан байна.

 "Хүннү Эйр" компани долоо хоногийн Даваа гараг бүр  таван цагийн шууд нислэгийг хийдэг болсноор Энэтхэг Улсад зорчихын тулд Хонг Конг, Бээжин, Инчоноор дамжин 13-18 цаг нисэх шаардлагагүй болжээ. 

Энэхүү шууд нислэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Нарендра Моди нар зарласан билээ. 

Ерөнхий сайд Нарендра Моди энэ үеэр, "Бид газар нутгаараа хиллэдэггүй ч Монгол Улсыг үргэлж хөршөө хэмээн хүндэлж ирсэн. Иймээс иргэд хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихийн төлөө хичээн ажиллана. Бид цахим визийг Монгол Улсын иргэдэд үнэгүй олгохоор шийдвэрлэлээ" гэж хэлж байсан. 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe