Японы дэмжлэгээр 160,000 тонн буюу улсын нэг сарын хэрэглээг нөөцлөх түлш, шатахууны савтай болох нөхцөл бүрдлээ

.Graph
2026-09-30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд лхагва гарагт Токио хотноо Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА)Ерөнхийлөгч А.Танакаг хүлээн авч уулзлаа. 

Энэ үеэр Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Япон Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА-аас дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. ЖАЙКА Монгол Улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй юм. 

Чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газар байгуулах саналыг ажил хэрэг болгох зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр үр дүнтэй уулзалт болов. 

Талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар мөн ярилцав. Түүнчлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. 

Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. ЖАЙКА Монгол Улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй юм. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe