Г.Болорсүх: Төсвийн тодотгол батлагдвал 5 сая литр шатахуун нөөцөлнө

.Graph
2026-10-01

2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэж байна. Төсвийн тодотголоор хөдөө аж ахуйн салбарт 150 тэрбум төгрөгийн татаас өгөхөөр төлөвлөж буй юм. Энэхүү татаасыг өгснөөр аж ахуйн нэгжүүд ногоо махны зоорь барих зэргээр тасалддаг бүтээгдэхүүнийг нөөцөлж, тасалдлын үед нийлүүлнэ хэмээн албаныхан тайлбарлаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Ганхүлэг "Ажлын үр дүнг хэрхэн тооцох юм бэ. Жишээ нь, хэдэн махны зоорьтой болох юм, хэдэн ногооны зоорьтой болох юм. Нэг удаагийн санхүүжилт байх юм уу" гэж асуулаа. 

Хариуд нь ХХААХҮЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Болорсүх татаасын задаргааг тайлбарлав. 

  • 4.2 тэрбум төгрөгийг одоо байгаа ногооны зоориудыг түрээслэх, үйл ажиллагааны зардалд ашиглана. Шинээр зоорь барихгүй. 
  • 12 мянган тонн хүнсний ногоог 26.5 тэрбумаар худалдан авна. 
  • 62 мянган тонн улаанбуудайг 80.7 тэрбумаар худалдан авч, хадгална. 
  • 3.9 тэрбум төгрөгөөр гурилын үйлдвэрүүдэд дэмжлэг олгоно. (хүүгийн татаас)
  • 5 сая литр шатахуун нөөцөлнө. Үүнд 24.5 тэрбум төгрөг зарцуулна. 
  • 20 мянган тонн мах нөөцөлж, 10.1 тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгоно гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe