Херо энтертайнментийн найруулагч Б.Баатарт есдүгээр сарын 25-ны өдөр хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнийг Б.Баатар зөвшөөрөөгүй бөгөөд хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Тэгвэл өнөөдөр шүүх түүний хүсэлтийг хэлэлцэж, хилийн хоригийг нь цуцалсангүй.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах" гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх