Шатахууны нөөц, татан авалтын талаас Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа "Беларусь улсын газрын тосны компанитай яриа хэлцлүүдийг хийлээ. Беларусийн талаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан аравдугаар сараас шатахуун болон онгоцны түлш нийлүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгын яамтай хамтран түлш, шатахуун импортлох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн саналыг Беларусийн талд хүргүүлсэн. Энэ ажилд бодит ахиц гарна гэсэн хүлээлттэй байна. Мөн есдүгээр сараас БНСУ-аас бензин авч эхэлсэн. Үүнийг хоёр талын Засгийн газар албажуулснаар сар тутам бензин авдаг болно. Долдугаар сараас хойш ГХЯ эх үүсвэрийг солонгоруулах ажлыг хийж байна. Үүсээд буй хямрал нь дан ганц Монгол Улс биш олон улсыг хамарч байна. Дэлхийн улс орнууд дотоод нөхцөл байдлаа тогтвортой байгаа гэж мэдээлж байгаа. ГХЯ хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газраасаа тухайн улсуудын газар дээрх нөхцөл байдлыг харахад, зарим тохиолдолд нөхцөл байдал нь албан ёсны мэдээллээсээ өөр байгааг дурдах нь зүйтэй" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх