МУБИС-ийн оюутнууд боловсролын зээлийн сангийн тэтгэлэг цуцлагдсанд эсэргүүцэл илэрхийллээ

.Graph
2026-10-01

МУБИС-д боловсролын зээлийн сангийн тэтгэлэгт 100 хувь хамрагдсан 2000 гаруй оюутан суралцаж байна. этэл өмнөх жилийн тэтгэлгийн санхүүжилт олгогдоогүй ба тэтгэлгийг цуцалсан гэх шалтгаанаар сургуулийн зүгээс оюутнуудыг өөрсдөө төлбөрөө төлж, барагдуулахыг шаарджээ. Энэхүү байдлыг эсэргүүцэж буй 1000 гаруй оюутан үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийлээ. 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа

“Боловсролын зээлийн санд хамрагдсан оюутнуудын зээл төсвийн мөнгөөр бүрддэг. Энэ Төсвийн тодотголоор боловсролын зээлийн сангаас 13.6 тэрбум төгрөг хасаад ороод ирсэн байсан. Тэгсэн хэр нь боловсролын яам, боловсролын ерөнхий газар зэрэг боловсролын харьяа агентлагууд бүгд төсвөө нэмсэн. Өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор энэ сангаас нэг ч төгрөг хасалгүйгээр ажиллаж болж байсан. Тодотгох, тодотгохдоо хэдэн хүүхдүүдийнхээ боломжоос хулгайлж болохгүй” гэлээ. 

Ийнхүү төсвийн төсөл батлагдахгүй удсаар байгаа нь тэтгэлэгт хамрагдсан 1000 гаруй оюутны сурах эрхийг боомилохоос гадна санхүүгийн огцом дарамтад оруулаад байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалангаас сэтгүүлчид тодруулахад “төсвөө л хурдан баталмаар байна” гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe