Жагсагчид төв замыг бүсэлж, хөдөлгөөн саарлаа

.Graph
2026-10-01

Шатахууны хомсдол, дараалал болон үнийн өсөлттэй холбоотойгоор иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал эхлүүлээд буй. Тэгвэл 17 цагийн байдлаар жагсагчид төв зам орчмыг бүсэлж, замын хөдөлгөөнийг сааруулаад байна. 

17 цагийн байдлаар цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар болон Багшийн дээдийн уулзвар, Төв номын сангийн уулзвараас хойш чиглэсэн хөдөлгөөн, Төв шуудангийн уулзвараас урагшаа чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бол 17:30 цагийн байдлаар Гадаад хэргийн яамны уулзвар урагш чиглэх талдаа ачаалал авч, Олимпын гүүр рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Мөн Энхтайваны гүүр болон хойшоо Баянбүрд рүү чиглэх хөдөлгөөн саарчээ. 

Иймд тээврийн цагдаагийн албанаас эдгээр замыг сонгохгүй байхыг зөвлөлөө.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe