С.Зоригийн амийг хороосон хэрэгт гурван шатны шүүхээр ял авсан Т.Чимгээд хоёр удаа орон сууц олгосон баримтыг дэлгэж байна.
Х.Нямбаатар 2025.01.10-ны өдрийн А/31 захирамж гаргаж Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо, Баянхошуунд 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон. Нийслэлийн засаг даргын нөөцөөс 128 709 398 төгрөг гаргахыг НЗДТГ-ын дарга Т.Амгаланд даалгасан.
Үүнээс 4 жилийн өмнө Д.Сумъяабазарыг хотын дарга байхад ГЧ 2194 тоот “Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ” 2021.05.02-нд байгуулсан. Өөр иргэний өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 5а гудамжны 264 тоот 590 м.кв газрыг ХУД, 21-р хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054-р байрны хоёр өрөө орон сууцаар сольсон. Хамгийн хачирхалтай нь газрын өмчлөгч иргэнд биш Т.Чимгээд тэр 2 өрөө байрыг олгосон. Өөрөөр хэлбэл, хууль бус арилжаа.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхад Т.Чимгээд хоёр удаа, татвар төлөгчдийн хөрөнгөөр, бүр хууль бус аргаар орон сууц олгосон байна. 2024 оны сонгуулийн сурталчилгаандаа Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын алуурчдыг ашиглаж, айл бүрийн зурагтын хоймор эзэгнүүлсэн шагналаа өгчээ.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг өнөөдөр ч цагаадаагүй. Зөвхөн эрүүдэн шүүсэн гэдгээр л хэрэгсэхгүй болгосон. Өнөөдөр ипотекийн хүсэлт гаргасан 40 гаруй мянган иргэн зээл хүлээж байна. Түрээслээд өмчлөх эгэл жирийн иргэнд Харин Л.Оюун-Эрдэнэ сонгуульд гавьяа байгуулсан гэж Т.Чимгээг хоёр удаа орон сууцаар мялаасан байна.
Маргааш Монголын ардчиллын түүхийн хар өдөр. С.Зоригийн амь насыг бүрэлгэснээс хойших 28 дахь жил.

Сэтгэгдэл үлдээх