Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг УИХ-д тайлагнажээ. Уг тайланд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг мэдээлсэн байна. Үүнийг Graph.mn цувралаар хүргэж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 хувь нь саналаа хүний нөлөөгүй гаргаж чаддаггүй
- 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгсөн 59 хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс тусалж буй этгээдийн нөлөөгүйгээр саналаа бие даан гаргасан эсэхийг тандахад 90 хувь нь чөлөөтэй гаргаагүй гэжээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлэх, сонгогдох байдал маш бага байна.
- УИХ-ын гишүүнээр хөгжлийн бэрхшээлтэй хүн сонгогдож байгаагүй.
МАН-аас нэг ч удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн дэвшүүлж байгаагүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн байдлыг авч үзвэл,
УИХ-ын сонгуульд
- 2004 онд Ардчилсан намаас 63-р тойрогт, Иргэний зориг ногоон намаас Баянгол дүүрэгт
- 2008 онд Сонгинохайрхан дүүрэгт бие даагч
- 2012 онд Баянзүрх дүүрэгт бие даагч
- 2016 онд Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Сэлэнгэ аймагт
- 2020 онд Шинэ намаас Хэнтий аймагт, Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт
Орон нутгийн сонгуульд
- 2016 онд Ардчилсан намаас Чингэлтэй дүүрэгт
- 2020 онд Ардчилсан намаас 16-р тойрогт
ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 16 хувь нь аль ч сонгуульд санал өгөөгүй байна. Учир нь,
- Сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй.
- Хэн нэгний тусламж дэмжлэгийг авах шаардлагатай болдог.
- Санал авах байр хол, хүртээмжгүй.
- Улс төрийн сонгуулийн талаар ойлголт муу, мэдээлэл хязгаарлагдмал.
- Нийгмийн оролцооны идэвх сул байдгаас сонгуульд оролцоогүй болохоо илэрхийлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэл харьцангуй өндөр
- ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 85.7 хувь нь 2020 оны УИХ-ын, 84.1 хувь нь 2020 оны орон нутгийн сонгуульд саналаа өгсөн гэжээ.
- Мөн судалгаанд оролцогчдын 84.7 хувь нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн байна.
Улс төрийн намууд энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ
МАН
2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн.
АН
Тодорхой бодлого баримтлаагүй, арга хэмжээ аваагүй.
ХҮН нам
Гишүүдээ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтад хамруулсан, нам нийгмийн бүх бүлгүүдийг төлөөлөх чадвартай байхад анхаардаг.
Сэтгэгдэл үлдээх