Л.Оюун-Эрдэнэ Б.Баатарын хөлд чирэгдэхгүйн тулд БНСУ явсан уу

.Graph
2026-10-02

Найруулагч Б.Баатарыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих асуудлыг шүүх хэлэлцэж байна.

Б.Баатарыг дагаад Л.Оюун-Эрдэнэ шалгуулах нь зүйн ёсны хэрэг. Учир нь, Херо энтертайнмэнт групп ХХК-ийн эзэмшигч нь Бэрс ХХК. Харин Бэрс ХХК-ийг Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран эзэмшдэг байна. 

Б.Баатарыг хоёр хэргээр яллагдагчаар татсан. Нэг нь П.Хишигбаяр гэх хүнийг залилж, Гэрэгэ тауэрын 14 давхрыг хууль бусаар өөрийн болгосон. Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр анх ярьсан бөгөөд П.Хишигбаяр гэх хүн өөрөө гарч ирж нотолсон. Харин нөгөө хэрэг нь Монгол хаан жүжгээр дамжуулан Соёлын яамнаас 20 сая ам.доллар авч, мөнгө угаасан гэх хэрэг юм. Энэ талаар тус жүжгийн Гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг ярьсан билээ.

Хэрэв Б.Баатар энэ гэмт хэргээ Херо энтертайнмэнт групп ХХК-аараа дамжуулан үйлдсэн бол Л.Оюун-Эрдэнэ адилхан яллагдагчаар татагдах ёстой. Түүнийг аль хэдийнээ яллагдагчаар татагдсан ч яллах тогтоол дээр гарын үсэг зурахгүй яваад байгаа гэх бор шувуу ч нисэж буй. Хэрэв яллагдагчаар татагдсан нь үнэн бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг дуусгавар болгох талаар ч яригдана. 

Тэгвэл Б.Баатарыг ийнхүү шүүж байх хугацаанд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад байсангүй. Тэрээр 2026 оны есдүгээр сарын 30-ны өдөр БНСУ руу явжээ. Тэрээр ямар зорилгоор явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe