Англи хэлний багшийн чадамжийн хүрээг боловсруулж байна

.Graph
2026-10-02

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс ЕБС-ийн багшийн чадамжийн хүрээг боловсруулан багш, удирдлага, мэргэжилтний түвшинд хэлэлцүүлсэн бөгөөд сум, аймаг, дүүрэг, нийслэлийн сургуулийн нийт 1661 англи хэлний багшаас өнөөгийн нөхцөл байдлын талаар тандах судалгаа авчээ. Судалгааны үр дүн, олон улсын экспертүүдийн дүгнэлтэд үндэслэн чадамжийн хүрээний эхний төслийг боловсруулсан байна. Боловсруулсан эхний хувилбарыг ЕБС-ийн англи хэлний багш нараар хэлэлцүүлж, тэдний саналыг  тусган олон улсын түвшинд ойртуулахыг зорьсон байна. 

Ингээд англи хэлний багш нарын чадамжийн хүрээний эцсийн хувилбарыг өнөөдөр багш бэлтгэдэг их дээд сургуулиудын багш, судлаач, эрдэмтдээр хэлэлцүүлж байна. Боловсролын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан чадамжийн хүрээг энэ ондоо багтаан батална. Цаашлаад судлагдахуун тус бүрээр багш нарын чадамжийн хүрээг нарийвчлан боловсруулах бөгөөд англи хэлний багш нараас эхэлж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe