“Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна

Ц.Чимэдцэеэ
2024-04-22

“Олон улсын эх дэлхийн өдөр” энэ жил хуварцрыг бууруулах зорилт дэвшүүлэн “Эх дэлхий ба хуванцар” сэдвийн дор болж байна. EARTHDAY.ORG сайт 2040 он гэхэд дэлхийн хуванцрыг 60 хувь бууруулах шаардлагатай хэмээн зарлажээ.

Анх 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 20 гаруй сая АНУ-ын иргэн байгаль орчны төлөө жагсан дуу хоолойгоо өргөж байсан бол хожим жил бүрийн энэ өдрийг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна.

Эдүгээ 184 оронд дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, нөхөн сэргээх хөдөлгөөний идэвхжүүлэх зорилготой ямар нэг арга хэмжээ зохион байгуулдаг аж.

Дашрамд дурдахад, манай улсад

  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах тухай конвенц
  • Усны тухай хууль
  • Ойн тухай хууль
  • Газрын тухай хууль
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэрэг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн 7 эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe