Г.Дамдинням: Тонн шатахуун нөөцлөөд, шаглаж байгаа ч хүн байна

.Graph
2026-10-05

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Зарим шаг хийж байгаа хүн тонн шатахуун нөөцөлсөн тохиолдол байна. Тэд станц дээр дахин дахин очерлоод авч байна. Байгаа жаахан нөөцөө олон нийтэд хүргэмээр байна. Өдөрт нэг удаа л бензин авдаг байдлаар зохицуулахгүй бол дахин дахин авч нөөцлөөд шаглаж байна. Дийлэнх иргэд ингэхгүй. Гэвч зовлон дээр зоолсон цөөхөн хэдэн хүн ингэж байна. Үүн дээр хууль, хяналтын байгууллага ажиллана. Заавал ингэж захиргааны арга хэмжээ авах шаардлагагүй шүү дээ. Ухамсраараа нэгэндээ боломж олгоод хүртээчих хэрэгтэй. Есдүгээр сард 65 мянган тонн шатахуун орж ирсэн. Энэ бол сардаа гайгүй хүрэх хэмжээ.

100 мянган төгрөгөөс дээш торгуультай бол бензин өгөхгүй гэдэг үгийг би хэлээгүй. Энэ бол надад ирсэн санал юм шүү" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe