Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг шалгах туршилтууд үргэлжилж байна.
Туршилтын үеэр ган троссын хэвийн ажиллагаа, хөдөлгөөний хурд, тоормос болон удирдлагын системийн аюулгүй ажиллагааны мэдрэгчүүдийг шалгахаас гадна ажиллагааг шалгах зорилгоор цахилгаан тасрах, хэт хурд авах, олон кабиныг зэрэг ажиллуулах, гэнэт зогсолт хийх зэрэг нөхцөлийг зориудаар үүсгэн, хамгаалалтын болон удирдлагын систем хэрхэн ажиллаж байгааг туршиж байгаа юм байна.
Туршилтын эхний шатанд таван кабин суурилуулж, системийн ажиллагааг шалгаж байгаа бөгөөд үүний дараа 96 кабинд 750 кг-ийн жинтэй ус, эсвэл шуудайтай элс хийж механик шалгалтад оруулах аж.
Төслийг улсын комисс хүлээн авахаас урьтаж, Францын “Bureau Veritas” групп ажиллаж, хөндлөнгийн инженерингийн аудит хийх юм. Ингэхдээ тухайн зураг төсөл нь батлагдсан зураг, норм стандарт мөрдсөн эсэх, материал болон гүйцэтгэлийн чанарыг хангасан эсэх, инженерийн системийн аюулгүй байдал, ашиглалтын үеийн эрсдэл зэргийг тооцоолж, хяналт тавих ажээ.
Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа:
Энэхүү төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хэрэгжүүлж буй бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж төлөх юм.
Сэтгэгдэл үлдээх