Саятан сүрэг дэлгүүрийн ухна өвчин тараасан байж болзошгүй тул тагнуулаар шалгуулна

.Graph
2026-10-05

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийх үеэрээ сүүлийн үед тархаад буй ямааны годрон өвчний талаар мэдээлэл өглөө. 

Манай улсад ямааны годрон өвчин 1950 оны үед гарч байгаад саяхан буюу 2024 онд бас бүртгэгдэж байжээ. 2024 онд бол 15 мянга гаруй ямаа устгаснаар намжиж байсан байна. Тэгвэл одоогийн байдлаар Говь-Алтай аймагт 3000 гаруй ямааг устгаад байгаа. Шинээр гарсан өвчний хувьд БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн Арвас үүлдрийн ухнаас халдсан гэж тооцоолж байна. Арвас үүлдрийн ухныг Саятан сүрэг дэлгүүр оруулж иржээ. Тус дэлгүүр нь мал, амьтан оруулж ирэх зөвшөөрөлгүй бөгөөд уг ухнаас хэдийг, хаашаа зарснаа хэлэхгүй байгаа юм байна. Иймд хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн гэж мэдээллээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe