Иргэд бензин авахаар олон цаг очерлож байна. Салбарын сайд нь өнгөрсөн сард 65 мянган тонн шатахуун импортолсон нь энэ сард хүрэлцэхүйц хэмжээ хэмээн мэдээлсэн. Гэвч иргэд очер дугаар үүсгэж, өдөржин шөнөжин бензин авахыг хичээж байна. Тэгэх нь ч аргагүй юм. Өвөл айсуй. Улирал солигдож энэ буй энэ үед хүүхдээ жаахан ч гэсэн дааруулчихвал шингэн нус нь гоожиж, ханиад амархан хүрдэг шүү дээ. Тиймээс энгийн наад захын хэрэгцээгээ хангах хүсэлтэй иргэдийг буруутгах эрхгүй.
Тэгвэл УИХ-д шатахуун импортолдог, жижиглэнгээр худалдаа хийдэг, шатахууны хамааралтай бизнесийн байгууллагад удирдлагаар ажиллаж байсан, хамаарал бүхий нийт 9 гишүүн байдаг юм байна. Тэдэнтэй танилъя.
Б.Пунсалмаа
М-Ойл групп ХХК-ийн 100% эзэмшигч. Компанийн чиглэлд шатахуун импорт, бөөний болон жижиглэн худалдаа хийдэг талаар дурджээ.
Ш.Бямбасүрэн
Тэрээр бүх төрийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг Гранд Восток Монголиа ХХК-ийн эзэмшигч байсан. 2022 онд буюу УИХ-ын гишүүн болохоосоо 2 жилийн өмнө хувь эзэмшлээ өөрийн ах Ш.Мягмарсүрэнд шилжүүлсэн байна. Одоо уг компанийг ах Ш.Мягмарсүрэн 100% эзэмшдэг.
Х.Жангабыл
Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Жангабыл гишүүн Рысжан ХХК-ийг эзэмшдэг. Уг компани нь шатахууны жижиглэнгийн худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд яамны тусгай зөвшөөрлийн дагуу шатдаг хий, бүх төрлийн шатахуун худалдаалдаг.
С.Бямбацогт
Тэрээр шууд шатахуун импортолдог, худалдаалдаг компанид хувь эзэмшдэггүй. Харин нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдан авснаар энэ хамааралд орж байна. Тодруулбал, тэрээр ХОМ-тээ Хар тарвагатай ХК-ийн 389 ширхэг хувьцаатай хэмээн мэдээлжээ. Тус компанийн үйл ажиллагааны чиглэлд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх хэмээн бүртгэлд бүртгэгджээ.
П.Батчимэг
Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайханы төрсөн дүү. Тэрээр тус группт хувьцаа эзэмшдэггүй, харин АПУ ХХК-д л хувьцаа эзэмшдэг билээ.
М.Бадамсүрэн
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нэгэнтээ 2007-2009 онд Магнай трейд ХХК-ийн салбарын дарга хийж байжээ. Магнай трейд нь бидний сайн мэдэх МТ шатахуун түгээх станцуудыг ажиллуулдаг компани билээ.
Х.Булгантуяа
Чуулганы үеэр гадаадад явж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байсан тэрээр 2012-2013 онд Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байв.
П.Үүрийнтуяа
Тэрээр 2013-2016 онд Сод Монгол Групп ХХК-ийн Орхон салбарын даргаар ажиллаж байжээ
Г.Уянгахишиг
Түүний хувьд 2012-2014 онд Шунхлай Групп ХХК-ийн Үйл ажиллагаа, Хууль, эрх зүй хариуцсан захирлаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх