Сангийн сайд З.Мэндсайхан Онтрегийн лиценз шилжсэн эсэх талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Засгийн газар Рио тинто групптэй хэлэлцээ хийхдээ Онтре компанийн хоёр лиценз буюу Жавхлан, Шивээ-Овоогийн лицензийг шилжүүлнэ гэдэг ямар нэг үүрэг хүлээгээгүйг албан ёсоор хэлье. Энэ хоёр орд дээр ТЭЗҮ тусдаа хийх ёстой, гэрээ хийх ёстой. Тэр нь ч ороогүй байгаа. Үүнийг Засгийн газар дангаар шийдэхгүй, УИХ шийднэ. Харин тэр компанийн орж ирсэн мөнгө бол аж ахуйн нэгжийн орлого ордог данс Төрийн сан дээр нэг л бий. Тэр данс руу л орж ирсэн. Татварын журмаараа илүү төлөлтийг өөр татварт оны эцсээр суутгаад явна гэдэг зарчим бий. Онтре компанийн хийсэн хариуцлагагүй мэдэгдлийг тодруулах асуудлыг Г.Дамдинням сайд хариуцаж байгаа. Засгийн газар Рио тинто групптэй энэ хоёр лицензийн талаар ямар ч хэлцэл хийгээгүй. Үүнтэй холбоотой шилжүүлэг хийгээгүй. Яагаад гэвэл, нэгд ТЭЗҮ байхгүй. Хоёрт, хоёр лицензийн эдийн засгийн тооцоо гараагүй, нөөцийг нь тогтоогоогүй" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх