“Tourism week 2024” чуулганы үеэр Плэйтайм хөгжмийн наадмын үүсгэн байгуулагч, хөгжмийн хөтөлбөрийн захирал Ц.Нацагдоржийн танилцуулсан илтгэлээс онцлон хүргэж байна.
“Playtime Festival” хэр том наадам бэ
- “Playtime Festival” нь Монгол Улсын хэмжээнд “Үндэсний их баяр наадам”-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг.
- Тэд 2027 онд Азийн топ 5 фестивалийн нэг болох зорилго тавьжээ.
- Зөвхөн 2023 оны “Playtime Festival”-ыг 79 мянган хүн үзсэн бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.
2024 оны хүлээлт
- 21 улс орны 50 хамтлаг, уран бүтээлчдээс бүрдсэн 180 гаруй хүний бүрэлдэхүүн ирнэ.
- Зөвхөн өдөртөө 40 мянган үзэгч хүлээж авна.
- 4000 түр ажлын байр бий болгоно.
“Playtime Festival” хэрхэн Азийн топ 5 фестивалийн нэг болох вэ
- Тэргүүлэх фестивалийн хамгийн чухал хоёр шалгуур үзүүлэлт нэгдүгээрт хөгжмийн хөтөлбөрийн чанар чансаа, хоёрдугаарт үзэгчдийн тоо.
- “Playtime Festival” нь амьд хөгжим болон электро хөгжмийн хосолсон хөгжмийн хөтөлбөртэй байдаг нь хамгийн чухал онцлог аж.
- 2027 он гэхэд өдөртөө 60 мянган үзэгч хүлээн авч үүнээс 12 мянга нь гадаад үзэгч байна гэж тооцоолжээ.
“Playtime Festival”-ийн гадаад үзэгчид нэмэгдэж байна
- “Playtime Festival”-ийг 2022 оноос эхлэн БНХАУ, ОХУ-аас хүрэлцэн ирж үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн төдийгүй жуулчлалын агентууд бий болжээ.
- 2023 оноос БНСУ, Япон улс зэрэг орнуудын үзэгчид нэмэгдэж байгаа аж.
- Статистик үзүүлэлтээр 2023 онд 2000 гаруй жуулчид “Playtime Festival”-ийг зорьж ирсэн бол 2024 онд дээрх тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Азийн хөгжмийн аялал жуулчлалын хоосон орон зайг “Playtime Festival” нөхнө
- Долдугаар сард Азийн дийлэнх орнуудад хэт халуун учир томоохон фестиваль цөөхөн зохиогддог. Тиймээс энэ үеийг ашиглан Монголдоо хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
- “Playtime Festival” нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгоно.
- Ингэснээр жилдээ 10,000 ажлын байр бий болгож, 2024-2028 онд нийслэлийн эдийн засагт 100 гаруй тэрбум төгрөгийн нэмүү өртөг оруулна гэсэн статистик тооцоолол гарчээ.
PLAYTIME 2024 LINE-UP
Сэтгэгдэл үлдээх