УИХ-аас Ж.Эпштейнтэй холбоотой сонсголыг зохион байгуулж байна. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Яагаад гэвэл, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болох эрсдэл өндөр. Манай улсад
Гадаадад үрчлэгдсэн 277 хүүхэд байна. 2023 оноос хойш гадаадад хүүхэд үрчлэгдээгүй. Үүнд тавьдаг хяналт маш хангалтгүй байна. БНХАУ руу нэвтэрч байгаа 17 мянга гаруй хүнтэй ярилцлага хийхэд 235 хүүхдийн аялал эрсдэлтэй гэж гарсан. Үүнээс 104 хүүхдийн аяллыг зогсоосон. Хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөхөөс сэргийлж чадсан гэсэн үг. Хилийн гарч байгаа хүүхдийн тоо статистикаар гардаг ч буцаж орж ирж байгаа хүүхдийн тоо гардаггүй " хэмээх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх