Хотын дарга Б.Пүрэвдагва дүүжин тээврийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Дүүжин тээврийн туршилт эхэлсэн. Хүн суулгахгүйгээр элс болон ус тавиад даацын туршилт хийж байна. Улсын комисс хүлээж авахаас өмнө 2-3 туршилт хийх ёстой. 12 дугаар сарын 15-аас нийслэлийн иргэдийг зорчуулж эхэлнэ. Нийт 98 кабин явна. Үнэ нь 1500-2000 төгрөг байна гэж төлөвлөж байна. Эдийн засгийн тооцоолол одоо хийгдэж байна. Энэхүү чиглэл дээр иргэдийн сэтгэл ханамж сайн байх юм бол бид дараагийн чиглэлийг судална. Энэ чиглэл дээр иргэд "хэн Яармагаас Хархорин орох юм бэ" гэж шүүмжилж байгаа. Маш олон чиглэл яригдаж байгаад энэ чиглэлийг сонгосон. Гэвч бид нэгэнт энэ чиглэлээр хийсэн тул Хархориноос хотын төв орох нийтийн тээврийн холбосноороо үр ашигтай болно. Холболт нь Sky shuttle байх юм уу, метро байх юм уу. Одоо метроны зөвлөх үйлчилгээ бас явж байгаа шүү дээ. Ирэх жил их багтаамжийн тээврийн хоёр төслийн газар шорооны ажил эхэлнэ" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх