УИХ дахь АН-ын бүлгийн дарга сонгох асуудал хоёр долоо хоног хойшилж байна.
Даргаар нь Х.Тэмүүжин, Б.Түвшин нар яригдаж, санал хураана гэж мэдээлэл гарсан. Мөн АН-ын бүлгийн даргыг сонгох асуудалд МАН нөлөөлж байна гэж үзэж буй ч гишүүд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
Тэрээр "Ардчилсан намыг эв нэгдэлгүй гэсэн имиджийг МАН бүрдүүлсэн. Хамгийн гол нь АН-ыг МАН-ын аль нэг талд нь авч давхиад байдаггүй бүлгийн даргатай болоосой гэж хүсэж байна. Цаашид ийм зүйл байж болохгүй. Үүнийг би бүлгийн хурал дээр ил тод хэлдэг. МАН-ын 30/38-ын аль нэгд үйлчилдэггүй байх ёстой. Хүн яриад яах вэ. Х.Тэмүүжин гишүүн бол бүлгийн даргад дэвших эсэхээ ч хэлээгүй байгаа" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх