Б.Энхбаяр: 1072 хувьцааг арилжих эрхтэй болгочихвол 933 төгрөгөөс хамаагүй өндөр үнэлгээ хүрнэ

.Graph
2026-10-07

1072 хувьцааны үнэлгээний талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяраас тодрууллаа.

Тэрээр "Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааны нэгж үнэлгээ нь 933 төгрөг байгаа. Энэ үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээ биш, хийсвэр тоо. Нэгж хувьцааны үнэ хэд байж болох вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж үзэхэд одоогийн байгаагаас хамаагүй өндөр үнэлгээ хүрнэ. Бодит үнэ бол зах зээл дээр, эрэлт нийлүүлэлт дээр тогтдог. Тодруулбал, иргэн нэгж хувьцаагаа зарах, худалдан авах боломжтой нөхцлийг бүрдүүлж байж бодит үнэ тогтоно. Энэ бодит үнийг тогтоохын тулд Үнэт цаасны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл унаснаар 1072 хувьцааны эзэмшигчид хохирч байгаа юм. Дөнгөж саяхан л өвлүүлэх эрхийг нээсэн шүү дээ. Одоо худалдах, арилжих, бэлэглэх эрх байхгүй. Энэ яг хүний хөрөнгө мөн үү гэх асуулт гарна. Үнэ их бага байх хамааралгүйгээр арилжих эрхийг тус хуулиар нээж өгье гэсэн юм.

Энэ зах зээлд биткойныг оруулж ирэхийг хаахгүйгээр, нээлттэй байлгах талаар яриад байна вэ гэхээр манай залуус дурын аппликэйшнээр олон улсын бирж дээр байгаа компаниудын хувьцааг худалдаж авах, арилжих зөндөө залуус хийж байна. Гэтэл өөрийнхөө өмчийг худалдаж авч болдоггүй юм бэ. Тэгэхээр Ерөнхий сайд энэ боломжийг иргэддээ нээж өгье л гэж байгаа юм" гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe