БАЙР СУУРЬ: С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар хэн, юу хэлэв

.Graph
2024-04-22
...
С.Зориг агсны хэргийн материалыг нийтэд ил дэлгэхийг шаардав

Түүнийг амь насаа алдсанаас хойш 26 жилийн дараа эхнэр Б.Булган анх удаа ярилцлага өгч, 15 телевизээр цацагдав. Даруй хэргийн талаар маргаантай сэдвүүд хөвөрч, хэргийн материалыг ил болгох саналууд гарсан. Энэ асуудалтай холбоотой байр суурийг хүргэе.

Эсрэг

Дэмжсэн

2024-04-22

ӨМГӨӨЛӨГЧ Б.МЭРГЭН

Хэргийг хэн ч уншиж болохоор ил болгочихвол тэгээд энд маргаад мэтгээд байх юмгүй, тархи толгойгоо угаалгаад, өрөвдөөд, өмөлзөөд, хэлмэгдлээ гээд байхгүй, хэдэн мөнгө авсан нөхдүүд нь бичлэг тасдаад өмөөрөөд суухаасаа санаа зовохоор болчих юм л даа.

...
МУ-ЫН 4 ДЭХ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

Хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим ҮАБЗ хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго.

...
УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУА

"МАН" сонгууль болгоны өмнө С.Зоригийн асуудлаар шоу хийдгээ болих хэрэгтэй! Олон мянган иргэнээ хэлмэгдүүлж хядсан асуудлаар нь бид шоу, улс төр хийлгүй өдий хүрсэн. Улс төрийн соёл байх ёстой. Үнэхээр энэ хэргийг шийдэх гээд байгаа бол нууцаас гаргачих.

...
УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ

Энэ хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Иймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс ҮАБЗ-д хандаж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.

...
ӨМГӨӨЛӨГЧ Б.БАЯРАА

Хэрэв С.Зоригийн амь нас бүрэлгэсэн нь улсын нууц биш юм бол ядаж эхний ээлжинд шүүхийн шийдвэр, тэмдэглэлүүдээ ил болгочих! Хуульчид судалж үзээд иргэддээ элдэв хачиргүй үнэн зөвөөр нь мэдээлэл өгчихнө.

...
ПРОКУРОР АСАН П.ТӨРТҮВШИН

Бүх шатны шийтгэх тогтоол, дараа нь шинэ илэрсэн нөхцлийн улмаас шийтгэсэн тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол, Эрүүдсэн хүмүүсийг шийтгэсэн тогтоол, 3 ялтны хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол ил болбол тодорхой болно.

...
АН-ЫН ГИШҮҮН Ц.УЯНГА

С.Зоригийн хэргийг нууцаас гаргаж ил болго!!!

...
ПРОКУРОР АСАН Г.ЭРДЭНЭБАТ

Зоригийн хэргийг сенсаци болгон дэгдээж буй нь ядарсан л арга. Гэхдээ энэ надад их сайн хэрэг болж байна. Хэргийн материалыг бүхэлд нь ил болгож нэрээ цэвэрлэж авах, МАН-ын бот, троллын бүртгэлээ шинэчилж авах гээд олон сайн зүйлийг суурийг тавьж байна.

...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe