Баавгайн халдлагад өртсөн эмэгтэй дагзан тус газартаа гүн шархдаж ГССҮТ-д эмчлүүлж байна

.Graph
2026-10-08

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсөөс тус хороонд болсон цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Хужирбулан дахь Бурхантын энгэр хэмээх газарт шөнийн 01.00 цагийн үед “Унтаж байхад нь баавгай” халдсан хэмээх дуудлага ирсэн. Албаныхан дуудлагын дагуу 30 минутын дараа очиход тухайн гэрт баавгай эмэгтэй рүү эхэлж дайрсан бөгөөд эрэгтэй нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.

Одоогийн байдлаар уг эмэгтэй “нүүр болон дагзан тус газартаа самардуулсан нуруу орчимдоо гүн шархтай Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Тус осол болсон газар онцгой, цагдаа, байгаль орчны газар, ЗДТГ-аас нийлсэн гурван баг 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Улмаар баавгайг эрэн хайх, самнах арга хэмжээ үргэлжилж байна. Баавгайг олж устгах нь чухал бөгөөд хүн рүү халдсан цусны амт авсан байгаа тул дахин хүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй тул олж  унтлуулах, устгах ажиллагааг зохион байгуулахаар багууд самналт хийж байгаа аж. Мөн уг багийн ажиллагаанд анчид мөр хайх, самнах ажиллагаанд оролцож, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Он гарсаар Нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан мэдээлэлтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe