АН: Төсвийн “excel” файл хаанаас гарч ирснийг мэдэхгүй гэж ярих бус ил болгох ёстой

.Graph
2026-10-08

АН-аас "4:11" мэдээллийн цагаар Төсвийн тодотголын асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн улсын төсвийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс санхүүгийн гүн хямдралд өртсөн. 2026 оны төсвийн тодотголд урсгал зардлыг, ялангуяа захиргааны зардлыг нэмж болохгүй гэдэг агуулгаар АН-ын бүлгээс хасах саналуудыг гаргасан.

Жишээ нь Хархорин гэх цаасан дээрх хотод Зөвлөлийн ажлын албаны нэрийдлээр 1.5 тэрбумыг нэмж оруулж ирсэн.

Захиргааны зардалтай холбоотой нэг их наядын алдагдал дотроос 23 тэрбумыг амжилттай хасуулсан. Гэтэл 23 тэрбум дотроо сайд нарын өнгөрсөн өдрүүдэд өгч буй ярианаас “Энэ тодотголоор хасч болохгүй. Яагаад гэвэл аль хэдийнээ мөнгөн дүнг зарцуулсан” гэх мэдэгдлийг хийж байгаа. Бид жил болгон яагаад ийм асуудалтай нүүр тулж байна гэхээр улсын төсөв жил бүр маш том үнийн дүнгээр бүхлээр нь батлагддаг. Тэр бүхэлд юу байгаа задаргаа нь УИХ-ын гишүүд болон иргэдэд байдаггүй. Иймд, улсын төсвийг иргэдэд нээлттэй болгож бүх задаргаа, зориулалт, зарцуулалтыг нээлттэй болгож байж олон нийтийн хараа хяналт сайжирна. Тэр утгаараа ТББХ-нд уг хуулийн төсөл дэмжигдсэн. Энэ удаагийн төсвийн тодотголоор ганцхан “excel” файл хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй гэж ярих бус, ЗГ улсын төсвөө батлахаас өмнө онлайнаар задаргаатай нь байршуулдаг болбол дээрх маргаан, хэн нэгнийг гүтгэх байдал алга болно. Бид ийм хуулийг батлах цаг нь болсон” гэлээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe