Пүрэв гарагт Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Хужирбулан дахь Бурхантын энгэр хэмээх газарт шөнийн 01.00 цагийн үед “Унтаж байхад нь баавгай” халдсан хэмээх дуудлага ирсэн. Албаныхан 30 минутын дараа очиход баавгай тухайн гэр байсан хоёр иргэн рүү дайрч, эрэгтэй нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
50 гаруй насны хохирогч эмэгтэйг яаралтай ГССҮТ-ийн салбар эмнэлэгт хүргэсэн бөгөөд үдээс хойш төв эмнэлгийн Толгойн мэс заслын тасаг руу шилжүүлжээ. Биеийн байдал маш хүнд байгаа талаар салбар эмнэлгийн эмч мэдээлсэн бол Онцгой байдлын албанаас хохирогчийг өөрийн гэсэн эрүүл ухаантай байгаа гэж мэдээллээ.
Энэхүү хэргийн талаар хохирогчийн хамаатан “Eagle” телевизэд мэдээлэл өгчээ.
Мөн хохирогч эмэгтэйн нагац дүү Zarig.mn сайтад мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл үлдээх