Б.Найдлаа: Гэнэт гарч ирчхээд төсөв танаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх нь МАН болон АН-ын хариуцлагагүй байдал шүү

.Graph
2026-10-08

Эрчим хүчний салбарын төсвөөс 13.8 тэрбум төгрөг танаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулахаар болжээ. 

Уг саналыг УИХ-ын гишүүн санаачилж, парламентын олонхын саналыг авсан байна. Улмаар одоо байгаа дүнг 120-160 мянга төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмж, амьжиргааны доод түвшинд болох 600 мянган төгрөгт хүргэхээр болжээ.

Энэ талаар Ж.Баясгалан “Ажлын хэсэг, Сангийн яам болон Төсвийн байнгын хорооныхон бүгд санал нэгдэж уг шийдвэрийг гаргасан. Ярилцсаны эцэст Эрчим хүчний салбарт тавигдсан 95 тэрбум төгрөгөөс танахаар болж, тоног, төхөөрөмжийн зардлыг ирэх оны төсөвт нэмж оруулах боломжтой гэж үзсэн. Үүнийг  МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ярьсан” гэлээ. 

Хэдхэн хоногийн өмнө манай редакцад нэгэн иргэн хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд төрөлхийн тархины харвалттай тул ажил хийх боломжгүйгээс гадна эхнэр нь мөн хөгжлийн бэрхшээлтэй аж. Түүнчлэн хүнс, барааны үнэ өсөж байгаа энэ үед одоо олгож байгаа тэтгэмжийн мөнгөөр амь зуух ямар ч боломжгүй болсон талаар ярьж байсан юм. 

Тэгвэл нэг талдаа уг шийдвэр нь эдгээр иргэдийн амьдралын боломжийг сайжруулж, хүнээ бодсон үйлдэл ч нөгөө талдаа өвөлжилтийн бэлтгэл эхэлсэн яг энэ үед ийн гэнэтийн шийдвэр гарч байгаад Эрчим хүчний сайд Б.Найдлаа бухимдаж байгаагаа илэрхийллээ. 

Б.Найдлаа

  • "3.5 сая хүний өвөлжилтийн асуудал дээр гэнэт гарч ирчхээд тухайн өдрийн тэнгэр мэднэ гэдэг шиг байдлаар санал хурааж болохгүй. Эрчим хүчийг чухал гэж бүгд ярьж, хэлдэг. Дээрээс нь тог таслахгүй шүү, дулаанаа зогсоохгүй шүү гэж шаардаж, шүүмжилдэг хэр  нь яг бодит байдал дээрээ төсвөө ийм байдлаар танаж байгаа нь МАН болон АН-ын хариуцлагагүй байдал гэдгийг шууд хэлье"

Тэтгэмжийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2025 онд 397 мянга 500 төгрөгийн тэтгэмж авч байсан бол 2027 онд 525 мянга 800 төгрөг авахаар тооцож оруулж ирсэн” гэв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe