Б.Пүрэвдагва: Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үед ирэх оныхоо зам ашигласны татвараас хасаж тооцох саналыг НИТХ-д оруулж шийдвэрлүүлэхээр бэлтгэжээ. 2026 онд тэгш, сондгой хязгаарлалт 28 өдөр үйлчилж, нэг автомашин 14 өдөр хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан гэж тооцож үзвэл автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 2000-10,000 төгрөгийн хасалт хийгдэж магадгүй аж.
2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийт 29 хоногийн зохицуулалт хэрэгжүүлсэн. Харин есдүгээр сарын 1-нд бүх автомашиныг хөдөлгөөнд оролцуулсан тул хязгаарлалттай өдөр 28, тэгш болон сондгой дугаартай автомашин тус бүрийн хязгаарлагдсан өдөр 14 гэж тооцож болохоор байна.
Харин автомашины татвараас хөнгөлөх асуудлыг "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдэх учир Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцэх журамтай аж. Нийслэл саналаа Засгийн газарт хүргүүлсэн тухай хотын дарга Б.Пүрэвдагва мэдээллээ. Иргэдийнхээ автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж байгаа хэмээн онцлов.
Сэтгэгдэл үлдээх