Хужирбуланд баавгай айлын гэр рүү дайрч нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтэж ГССҮТ-д эмчлүүлж буй билээ. Хүн рүү дайрсан “хэрэгтэн” баавгайг олж устгасан. Баавгай зөвхөн энэ айл руу дайраагүй. Баавгайн дайралтаас үүдэн иргэд баавгай явж буй газруудыг мэдээлж байгааг нэгтгэн хүргэж байна. Та бүхэн аль болох аялал зугаалгаар явахгүй байж, баавгай ичих хүртэл анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Өчигдрөөс хойш баавгай үзэгдсэн байршлууд
Улаанбаатар хотоос 60-аад км зайд орших Батсүмбэр сумын 18-ын гарам орчимд баавгай үзэгдсэн талаар ТВ5 телевиз мэдээлсэн.
Булган сум буюу Булган аймгийн төвд Зүүнтүрүүн гэх газар баавгай үзэгдсэн. Иргэдийн мэдээлснээр энэхүү баавгай нь маш том хэмжээтэй бөгөөд нохойнд хөөгдөн явж буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн билээ.
Улсын хэмжээнд баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн гэх 754 дуудлага иржээ. Үүнээс 80 гаруй хувь эх баавгай, бамбарууштайгаа байсан байна.
Олон нийтийн сүлжээнд Улаанбаатарт хотод Баруун болон Зүүн салаанд баавгай орж ирсэн гэх мэдээлэл өчигдөр гарсан байна. Одоогийн байдлаар уг мэдээллийг албаныхан баталгаажуулаагүй. Уг байршил нь уулархаг, ой мод ихтэй учир баавгай үзэгдэх бүрэн боломжтой.
Багануур дүүргийн зарын групп дээр нэгэн иргэн Багануурт баавгай байгаа бичлэгийг цацжээ. Түүний мэдээлснээр Багануурын 13 гэх газар орчим баавгай үзэгдсэн бөгөөд малчин айлтай их ойрхон байгааг сануулсан байна.
Аргүнтийг даваад Өвөргүнт рүү явж буй бамбаруушийн зураг олон нийтэд хүрсэн байна. Иргэдийн мэдээлснээр тус бамбарууш Өвөргүнтийн давааны цаана байгаа гэсэн юм.
Тус сумын Хар зүрхний хөх нуур орчим баавгай айлын мал барьжээ. Мөн баавгайнаас гадна чоно олноороо сүрэглэн явж байгааг сэрэмжлүүлсэн байна.
Айлын хотонд орж, мал руу дайрсан баавгайг устгасан.
Өчигдөр шөнө тус сумын Хандгайт багийн нутаг дэвсгэр Баруун гол орчимд баавгай үзэгдсэн байна.
Эдгээр мэдээлэл нь баавгай айлын гэр рүү дайрч, хүний амь эрсэдсэнээс хойш гарсан мэдээлэл юм. Цахим орчинд болон хэвлэл мэдээллээр гарч байгаа нь л энэ болохоор манай улсын нийт 11 аймагт баавгайтай байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас сэргийлээрэй.
Сэтгэгдэл үлдээх
Баавгайг дайрвал алж болох дүрэмтэй болмоор байнаа хүний амь явж байна шүү дээ
Үжин
Дэмжих үү?
0 0