ТикТок болон Инстаграмд тренд болоод буй дуучин Аделагийн (ADÉLA) "Николь Кидман" (Nicole Kidman) дуу өнөөдрийн байдлаар АНУ-ын Spotify чартад 1.2 сая гаруй тоглуулалтаар тэргүүлж байна. Мөн Spotify-ийн “Daily Top Songs Global” чартад тав гаруй сая тоглуулалтаар хоёрдугаарт бичигджээ. Өнгөрсөн есдүгээр сарын 4-нд цацагдсан тус дууны клип нэг сар гаруй хугацаанд 21 сая үзэлт авсан байна.
ADÉLA бол Словак улсаас гаралтай залуу дуучин бөгөөд одоо 22 настай.
Billboard-ийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн байдлаар ТикТок дээр 1.5 сая удаа тоглогдсон бол Инстаграм дээр 131 мянган удаа тоглогдсон байна.
Түүнчлэн Spotify чартад тэргүүлэхээс гадна өнөөдөр буюу баасан гарагийн байдлаар “Billboard Hot 100” чартын 12 дугаарт жагсаж байна.
Nicole Kidman дуу нь ADÉLA-ийн анхны бие даасан цомог болох "PRIMA" цомогт багтсан дуу юм. Уг цомог мөн “Billboard 200” чартын дөрөвдүгээрт бичигджээ.
Дууны нэрийн хувьд алдарт жүжигчин Николь Кидманы нэрээр нэрлэгдсэн нь мөн анхаарал татаж буй. Хэдхэн хоногийн өмнө “Chanel” брэндийн шоуны үеэр Английн дуучин Дуа Липа, Оскарын шагналт дуучин Педро Паскаль, жүжигчин Николь Кидман нар түүний дууг ам барин дуулж буй богино бичлэгээ цацсан нь ч сошиал хэрэглэгчдийн яриа болоод амжсан байдаг.
Сэтгэгдэл үлдээх