Иргэн Г.Уянга АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр Хотын дарга асан Х.Нямбаатарыг нэр бүхий сэтгүүлчид нийслэлд газар олгож, хахуульдсан байж болзошгүй баримтыг дэлгэв.
Иргэн Г.Уянга: Иргэд бид 0.07 га газраа эзэмшиж авахын тулд маш том бэрхшээлийг туулдаг. Гэтэл 0.07 га газар хэнд нь олгогдоод, хэнд нь олгогддоггүй юм бэ. Хотын дарга асан Х.Нямбаатар зохион байгуулалттайгаар бусдыг гүтгэх, хууль бус үйл ажиллагаа явуулснаа нуун дарагдуулах зорилгоор сэтгүүлчдийг хөлсөлсөн байж болзошгүй. Иргэд бид Хатан туулаа аваръя гээд явж байхад шударга 10 хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хэвлэл биднийг харлуулж, үндэслэлгүй дайрдаг, гутаан доромжилдог байсан. Иймээс би хардах эрхийнхээ хүрээнд Х.Нямбаатар хэвлэл хоёрыг холбосон нэг сэжүүр байж болохуйц баримтыг ЦЕГТ өгч байна. Үүнд eguur.mn сайтын эзэн Ж.Мядагбадам гэх сэтгүүлчийн эзэмшлийн 10 газар хамаарна. Энэ нь нийтдээ 1 га орчим газар байсан. Энэ 10 газрын 8 нь 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу нэг өдөр олгогдсон. Иргэд бид гэр бүлийн хэрэгцээний газраа авч чаддаггүй. Энэ 8 газрыг авах хүсэлт гаргаснаас ердөө 10 хоногийн дотор шийдэж өгсөн байгаа нь шударга уу. Миний хардаж байгаагаар бол Х.Нямбаатар сэтгүүлчдийг мөнгөөр угжихаас гадна нийслэлийн газраар наймаалцдаг байсан байх боломжтой гэж харж байна гэлээ.
Г.Уянгын ил болгосон баримт









Сэтгэгдэл үлдээх