АНУ-ын Сенатууд Украйн, Израйл болон Тайванд 95.3 тэрбум долларын тусламж үзүүлэхийг дэмжлээ. Парламентад суудалтай Ардчилсан намын 48 Сенатын 46 нь, Бүгд найрамдах намын 46 Сенатын 31 нь, 3 бие даасан Сенатын 2 нь ийнхүү зөвшөөрчээ.
Ерөнхийлөгч Байден уг шийдвэрт түргэн гарын үсэг зурах төлөвтэй байна гэж Нью Йорк Таймес мэдээлэв.
Тусламжийн 95.3 тэрбумаас 60.8 тэрбумыг Украйнд, 26.3 тэрбумыг Израилийн мөргөлдөөн бүхий хэсэг болох Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх, 8.1 тэрбумыг Энэтхэг Номхон далайн бүс нутагт зарцуулах аж. Мөн Ираны эсрэг шинэ арга хэмжээ авч, АНУ-д Тик Ток аппликэйшнийг хориглож магадгүй гэв.
Сэтгэгдэл үлдээх