Бие даан нэр дэвших 77 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ

Ц.Чимэдцэеэ
2024-04-25

Үндэсний аудитын газар энэ сарын 22-24-ний хороонд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох 77 бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.

Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны тавдугаар сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулна.

Үндэсний аудитын газар 2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe