Иргэн Г.Уянга АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр Хотын дарга асан Х.Нямбаатарыг нэр бүхий сэтгүүлчид нийслэлд газар олгож, хахуульдсан байж болзошгүй баримтыг цувралаар дэлгэж буй.
Олон нийт түүнийг “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөний төлөөлөл гэдгээр нь сайн мэдэх билээ. Тэрбээр өчигдөр буюу даваа гарагт Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам Х.Нямбаатарыг засаг дарга байх хугацаанд өөрийн нэр дор нэг дор 10 газар авсныг мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдөр буюу мягмар гарагт ээлжит мэдээллээрээ Ж.Мядагбадам өөрийн нэр дээрх 10 газраас гадна Х.Нямбаатрыг засаг дарга байх үед нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр нэг өдрийн дотор 0.07 гагаар Аргүнтэд 4, Төв аймагт 22 айлын газартай дүйцэхүйц хэмжээний газар авсан гэх баримтыг дэлгэлээ.
Өчигдөр тэрбээр, Eguur.mn сайтын эзэн Ж.Мядагбадам гэх сэтгүүлчийн эзэмшлийн 10 газар хамаарна. Энэ нь нийтдээ 1 га орчим газар байсан. Энэ 10 газрын 8 нь 2026 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу нэг өдөр олгогдсон. Иргэд бид гэр бүлийн хэрэгцээний газраа авч чаддаггүй. Энэ 8 газрыг авах хүсэлт гаргаснаас ердөө 10 хоногийн дотор шийдэж өгсөн байгаа нь шударга уу. Миний хардаж байгаагаар бол Х.Нямбаатар сэтгүүлчдийг мөнгөөр угжихаас гадна нийслэлийн газраар наймаалцдаг байсан байх боломжтой гэж харж байна гэсэн юм.
Түүнчлэн Х.Нямбаатартай холбоотой байж магадгүй сэтгүүлчдийн асуудлаарх мэдээллийг олон нийтээс ирүүлсээр байгаа бөгөөд маргааш буюу лхагва гарагт дараагийн баримтаа дэлгэхээ мэдэгдлээ.




Эх сурвалж: Hariad Uyanga
Сэтгэгдэл үлдээх