Ажилламаар санагдтал урамшуулдаг компани-МАК

.Graph
2026-10-13

Хүний нөөцийн салбарт тогтвортой ажиллах хүчин хомсдож байгаа билээ. Үүнээс шалтгаалан томоохон компаниуд ажилтнаа авч үлдэхийн тулд шаардлагатай урамшуулал, дэмжлэгийг олгож байна. Тэгвэл энэ удаад МАК компанийн үндсэн ажилчдын хүртдэг 5 урамшуулалтай танилцъя. 

Жилд 6 удаа цалинтай чөлөө авч болно

МАК компанийн ажилтан бүр жилд 6 удаа цалинтай чөлөө авах боломжтой. Хэрэв биеэр эдлээгүй бол цалин хэлбэрээр олгох зохицуулалттай. 

Жилийн 20 сая төгрөг хүртэлх нөхөн олговор

МАК компанийн үндсэн ажилтан бүр жилийн ₮20 сая хүртэлх нөхөн олговор бүхий эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Даатгалтай холбоотой зардлыг 100 хувь компани хариуцдаг бөгөөд ажилтнууд магадлан итгэмжлэгдсэн аль ч эмнэлгээр үйлчлүүлэхдээ даатгалаа ашиглах боломжтой. 

Сургалтын төлбөрөө ч даалгана

Жил бүрийн намар ажилтны жилийн цалингийн 5 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог. Энэ нь ажилтны болон тэдний хүүхдүүдийг сурч, хөгжих боломжоор хангах зорилготой аж. Тухайлбал, энэхүү урамшуулал хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2024-2026 онд нийт 5,853 ажилтанд 12.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ.

Хадгаламж хоёр дахин үржигдэнэ

Компанийн ажилтнуудыг ирээдүйд үүсэж болзошгүй санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилготойгоор тэтгэврийн хуримтлал үүсгэдэг. Ажилтан өөрийн хүсэлтээр сар бүрийн цалингийнхаа 2 хувийг автоматаар хадгалах ба компанийн зүгээс мөн ижил дүнгээр ажилтны хадгаламжид мөнгө нэмдгээрээ онцлог юм. 

Жилийн цалингийн 35 хувь хүртэлх гүйцэтгэлийн урамшуулал

МАК компанийн үндсэн ажилтанд жилд нэг удаа гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал олгодог. Ажилтнууд гүйцэтгэлээс хамааран жилийн цалингийн 20-35 хувийн урамшуулал авах боломжтой. 

Ажилламаар санагдтал урамшуулдаг МАК компанийн хамт олонд нэгдэхийг хүсвэл зангиа.мн сайтаар орж үзээрэй. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe