Баавгайн халдлагад өртсөн иргэний биеийн байдал хэвийн бөгөөд энгийн тасагт шилжүүлжээ

.Graph
2026-10-13

Баавгайн халдлагад өртөж биедээ томоохон гэмтэл авсан иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Өвчтөний биеийн байдлыг тодруулахад “Өвчтөний биеийн байдал тогтвортой, Эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг буюу Толгойн мэс заслын тасагт шилжсэн. Эмчилгээний нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Зөвхөн ар гэрт нь л мэдээлэл өгч байгаа” гэлээ. 

Хэргийг эргэн сануулахад, энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Хужирбулан дахь Бурхантын энгэр хэмээх газарт шөнийн 01.00 цагийн үед “Унтаж байхад нь баавгай” халдсан хэмээх дуудлага ирсэн юм. Албаныхан дуудлагын дагуу 30 минутын дараа очиход тухайн гэрт баавгай эмэгтэй рүү эхэлж дайрсан бөгөөд эрэгтэй нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. 

Улсын онцгой комисс уг явдалтай холбоотойгоор мэдээлэл өгч, амь насаа алдсан иргэний ар гэрт олгох нөхөн төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe