ТикТок болон Инстаграмд тренд болоод буй дуучин Аделагийн (ADÉLA) "Николь Кидман" (Nicole Kidman) дуу өнөөдрийн байдлаар АНУ-ын Spotify чартад нэг сая гаруй тоглуулалтаар тэргүүлж байна. Мөн Spotify-ийн “Daily Top Songs Global” чартад дөрвөн сая гаруй тоглуулалтаар хоёрдугаарт бичигджээ.
Түүнчлэн энэ долоо хоногт “Billboard Hot 100” чартын 11 дүгээрт жагсжээ. Мөн наймдугаар сард түүний “Ain’t In LA” дуу чартын 30-т жагссан юм. Ингэснээр ADÉLA тус чартад багтсан анхны Словак уран бүтээлч боллоо.
Өнгөрсөн есдүгээр сарын 4-нд цацагдсан Nicole Kidman дууны клип нэг сар гаруй хугацаанд 25 сая үзэлт авсан байна.
Billboard-ийн мэдээлснээр, есдүгээр сарын сүүлийн байдлаар ТикТок дээр 1.5 сая удаа тоглогдсон бол Инстаграм дээр 131 мянган бичлэгт ашиглагджээ.
Nicole Kidman дуу нь ADÉLA-ийн анхны бие даасан цомог болох "PRIMA" цомогт багтсан дуу юм. Уг цомог мөн “Billboard 200” чартын дөрөвдүгээрт бичигджээ.
Сэтгэгдэл үлдээх