Google анх удаа Монголын компанийг дэлхийд онцоллоо: UBCab

.Graph
2026-10-14

Монголчуудын өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг илүү хурдан, найдвартай болгохын төлөөх UBCab-ийн технологийн шинэчлэлийг Google өөрийн албан ёсны блогоороо дэлхийд онцоллоо.

Тодруулбал, Google-ийн “UBCab: Reducing average passenger pickup times by 25% with Google Maps Platform” нийтлэлд UBCab болон Google-ийн хамтын ажиллагаа Улаанбаатарын онцлог нөхцөлд зорчигч, жолоочийн өдөр тутмын хэрэглээнд хэрхэн бодит өөрчлөлт авчирсан талаар онцолсон байна.

Улаанбаатар хотын температур өвлийн улиралд -40°C хүртэл буурдаг тул зорчигчийг удаан хүлээлгэхгүй байх нь хотын тээврийн үйлчилгээний хувьд чухал асуудал юм. Энэ нөхцөлд UBCab Google-тэй хамтран ажиллаж, замын хөдөлгөөн, бодит зорчих хугацаа болон байршлын мэдээллийг илүү нарийвчлалтай ашиглах технологийн шийдлүүдийг системдээ нэвтрүүлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Google-ийн зам тооцоолох технологийг UBCab-ийн жолооч хуваарилалтын системтэй уялдуулж, жолоочийг бодит зорчих хугацаанд үндэслэн илүү оновчтой хуваарилах боломж бүрдсэн байна. Мөн навигацийн технологийг ашиглан Монгол хэл дээрх дуут чиглүүлэгч бүхий навигацийг хөгжүүлж, хаягийн мэдээлэл дутмаг бүсүүдэд UBCab-ийн өөрийн хаягийн системийг нэгтгэн ашиглаж байна.

Технологи бодит амьдралд хэрхэн өөрчлөлт авчирсан бэ? Эдгээр шийдлийн үр дүнд:

  • Зорчигч авах хугацаа 25%-иар буурсан,
  • Жолоочийн дуудлага хүлээн авалт 15%-иар өссөн,
  • Зорчигчид сар бүр 540 цагийн хүлээлтийг хэмнэж байна,
  • Үнэ болон ирэх хугацаатай холбоотой гомдол 30–40%-иар буурсан

Эдгээр тоо нь технологийн шинэчлэл зөвхөн системийн ажиллагааг сайжруулаад зогсохгүй, UBCab хэрэглэгчийн өдөр тутмын зорчилтод бодит өөрчлөлт авчирч байгааг харуулж байна. Монголын технологийн шийдэл дэлхийн тавцанд Google-ийн энэхүү нийтлэл нь Улаанбаатарын онцлог нөхцөлд тулгардаг бодит асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж, хэрэглэгчийн туршлагыг хэмжигдэхүйц сайжруулж буй UBCab-ийн хөгжүүлэлтийг олон улсад танилцуулсан чухал онцлох үйл явдал боллоо.

Google-ийн бүрэн нийтлэлийг унших бол ЭНД дарна уу. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe