Х.Нямбаатар иргэдийг харлуулахын тулд сайтуудыг хөлсөлсөн байж болзошгүй 3 чухал баримт

.Graph
2026-10-14

Иргэн Г.Уянгаа "Хатан туулаа аваръя" хөдөлгөөн идэвхтэнүүдийг хэвлэлээр харлуулахын тулд "шударга 10" хэмээх сайтад мөнгө өгсөн байж болзошгүй баримтыг дэлгэлээ. 

  • Хотын дарга асан Х.Нямбаатарын удирдлага дор байсан нийслэлийн 30 агентлаг, нэгжээс 10 сайтын эзэн мөнгө авсан. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн нэгжээс тус сайтуудад тус бүр 8 сая төгрөг нэг өдрийн өгсөн. Энэ нь Хатан туулаа аваръя хөдөлгөөн болж байсан цаг хугацаатай давхцаж байгаа юм. 
  • Нийслэлийн нэгдсэн төслийн удирдлага газраас тус бүр 10 сая төгрөг өгсөн. Үүнд, Н.Өнөрцэцэгийн Ган үзэгтэн ХХК ч бий. Эдгээр сайтаар Туулын хурдны зам нь Туул голд ямар ч эрсдэл учрахгүй гэж мэдээлэл гарсан байдаг. Тэд нийлж 108 сая төгрөг авсан баримт нь байна. 
  • Дөрөвдүгээр сарын 2-нд сэтгүүлчдэд сургалт хийнэ гэж тус 10 сайт нь 200 сая төгрөг хувааж авсан. Уг гэрээг гуравдугаар сарын 30-нд буюу Хатан туулаа аваръя хөдөлгөөнийхөн сонсголд оролцож байх үед яаравчлан хийгдсэн гэрээ байна. Энэ өдөр мөн Хотын дарга асан Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагссан. Сэтгүүлчид энэхүү сургалтад ороогүй бол мэдэгдэх хэрэгтэй гэлээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe